Энэ бодлого artisan.mn сайт, Artisan CRM (app.artisan.mn), ArtisanStudio апп (iPad, Android таблет, веб), Artisan захиалагчийн апп (iPhone, Android), Artisan дээр үүсгэсэн компанийн вебсайтуудад (*.artisan.mn) хамаарна. Мэдээллийг хариуцагч нь Creative Mind Artisan.
Бид ямар мэдээлэл авдаг вэ
Бүртгэл, нэвтрэлт (бүх апп)
- Имэйл, нэр, нууц үг. Нууц үгийг уншигдахгүй хэлбэрээр (Argon2id) хадгалдаг, бид өөрсдөө ч харах боломжгүй.
- Google эсвэл Apple-ээр нэвтэрвэл тэдний өгсөн имэйл, бүртгэлийн дугаар.
- Утсаар нэвтэрвэл (захиалагчийн апп) утасны дугаар. Дугаараа баталгаажуулахын тулд та аппад гарсан 6 оронтой кодыг өөрийн утаснаас 151586 дугаар руу SMS-ээр илгээнэ. Бид зөвхөн баталгаажсан дугаарыг хадгална.
- Хоёр шатлалт баталгаажуулалт асаасан бол түүний нууц түлхүүрийг шифрлэж хадгална.
- Нэвтэрсэн төхөөрөмжийн IP хаяг, хөтөч эсвэл аппын төрөл, огноо. Шинэ төхөөрөмжөөс нэвтрэхэд танд имэйл очно.
Байгууллага, Artisan CRM
- Байгууллагын нэр, гишүүд, тэдний эрх, урилга.
- Харилцагч, хэлцэл, үнийн санал, захиалга, даалгавар, чат, файл. Эдгээрийг байгууллага өөрөө оруулдаг бөгөөд тухайн байгууллагынх. Artisan зөвхөн байгууллагын өмнөөс хадгалж, үйлчилгээ үзүүлэхэд ашиглана.
- Facebook, Instagram хуудсаа холбосон бол хуудасны нэвтрэх түлхүүр (шифрлэсэн), нийтлэл, хуудсанд ирсэн мессеж.
Artisan захиалагчийн апп
- Дүүрэг, хаяг, хадгалсан үйлдвэрлэгчид.
- Үйлдвэрлэгчид илгээсэн хүсэлт, зураг, чат, хэмжилтийн цаг, захиалга, үнэлгээ.
- Камер, зургийн цомгоос сонгосон зураг (хүсэлт, чат, зургаар хайх, өрөөндөө тавилга тавж үзэх).
- Дуугаар хайх үед микрофоны бичлэг. Бичлэгийг текст болгоод хадгалахгүй.
ArtisanStudio (хэмжилт, рендер)
- Өрөө, ханын зураг, хэмжээ, гар зураг, 3D файл, рендерийн зураг.
- Захиалагчийн нэр, хаяг, баталгаажуулсан гарын үсэг.
- Зөвшөөрвөл төслийн байршил (нийлүүлэгч хайх зайд ашиглана).
- Дуугаар бичсэн тэмдэглэлийн бичлэг (текст болгоход ашиглана).
- Интернэтгүй үед төсөл, зураг таблет дээр түр хадгалагдаж, сүлжээ ирэхэд сервер рүү илгээгдэнэ.
Төлбөр
- Кредит, гишүүнчлэлийн төлбөрийг QPay-ээр авдаг. Картын болон банкны мэдээлэл бидэнд ирэхгүй; бид зөвхөн нэхэмжлэлийн дугаар, дүн, төлөв, огноог хадгална.
Мэдэгдэл
- Мэдэгдэл авахыг зөвшөөрвөл төхөөрөмжийн мэдэгдлийн түлхүүр (push token).
Cookie
- Зөвхөн нэвтрэлтээ хадгалах cookie ашигладаг. Зар сурталчилгааны болон хэрэглэгчийг ажиглах гуравдагч талын cookie, код ашигладаггүй.
Юунд ашигладаг вэ
- Нэвтрүүлэх, бүртгэлийг хамгаалах, залилангаас сэргийлэх.
- Хүсэлтийг үйлдвэрлэгчид хүргэх, хэмжилтийн цаг, захиалга, чатыг ажиллуулах.
- Рендер, зургаар хайх, дуу текст болгох зэрэг AI үйлдлийг хийх.
- Кредит, гишүүнчлэлийн төлбөрийг бүртгэх.
- Үйлчилгээний мэдэгдэл, имэйл илгээх (нууц үг сэргээх, урилга, шинэ төхөөрөмж).
- Таны мэдээллийг бид зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.
Хэнд дамжуулдаг вэ
- Үйлдвэрлэгч, нийлүүлэгч: хүсэлт илгээх, чат бичих, хэмжилтийн цаг захиалахад таны нэр, утас, хаяг, зураг тухайн үйлдвэрлэгчид очно.
- Үйлчилгээ үзүүлэгчид (зөвхөн тухайн ажилд хэрэгтэй хэмжээгээр):
- Hetzner: сервер, файл хадгалалт (Финланд).
- Resend: имэйл илгээх.
- SMS.link: таны илгээсэн SMS-ийг хүлээн авч утасны дугаарыг баталгаажуулах.
- QPay: төлбөр.
- Google, Apple: нэвтрэлт; Google Firebase, Apple: мэдэгдэл хүргэх.
- AI үйлчилгээ: Google (Vertex AI, дуу текст болгох), OpenAI, Black Forest Labs, Magnific, fal.ai, Runware, World Labs, Anthropic. Тэдэнд зөвхөн тухайн үйлдэлд хэрэгтэй зураг, текст очно.
- Bunny CDN: зураг хурдан харуулах.
- Meta: байгууллага Facebook, Instagram хуудсаа холбосон үед.
- Хуулийн дагуу: эрх бүхий байгууллага хуулийн дагуу шаардсан үед.
Хаана, хэр удаан хадгалдаг вэ
- Мэдээлэл Hetzner-ийн Финланд дахь сервер дээр хадгалагдана.
- Бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална.
- Бүртгэлээ устгахад таны бүртгэл, хувийн ажлын орон зай, ганцаараа гишүүн байсан байгууллагууд бүх мэдээллийн хамт шууд устна. Өдөр бүрийн нөөц хуулбараас 7 хоногийн дотор бүрмөсөн арилна.
- Үйлдвэрлэгчид илгээсэн хүсэлт, чат тухайн үйлдвэрлэгчийн CRM-д үлдэнэ. Устгуулахыг хүсвэл тухайн үйлдвэрлэгчид эсвэл бидэнд хандана уу.
- Төлбөрийн баримтыг хуульд заасан хугацаанд, аюулгүй байдлын бүртгэлийг (IP, нэвтэрсэн огноо) 1 жил хадгална.
Таны эрх
- Мэдээллээ харах, засах: профайл, байгууллагын тохиргоо.
- Бүртгэлээ устгах: аппын «Профайл» эсвэл «Тохиргоо» дотор, вебийн «Аюулгүй байдал» хуудсанд «Бүртгэл устгах» (алхмыг Тусламж-аас үзнэ үү).
- Камер, микрофон, байршил, мэдэгдлийн зөвшөөрлийг төхөөрөмжийнхөө тохиргооноос хэзээ ч хааж болно.
- Асуулт, гомдлоо help@artisan.mn-д бичнэ үү. 10 ажлын өдөрт хариулна.
Хамгаалалт
- Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдсэн.
- Байгууллага бүрийн мэдээлэл өгөгдлийн сангийн түвшинд тусгаарлагдсан, нэг байгууллага нөгөөгийнхийг харах боломжгүй.
- Хоёр шатлалт баталгаажуулалт асаах боломжтой. Artisan-ийн ажилтнуудад заавал.
Хүүхэд
Artisan-ийг 18 нас хүрсэн хүн ашиглана. 18 хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ашиглана.
Өөрчлөлт
Бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд огноотой нь нийтэлж, томоохон өөрчлөлтийг имэйл эсвэл аппаар мэдэгдэнэ.
Холбоо барих: help@artisan.mn