Нэвтрэх
- Байгууллага, ажилтан: имэйл ба нууц үг, Google эсвэл Apple-ээр нэвтэрнэ.
- Захиалагч: утасны дугаараа оруулаад, гарсан 6 оронтой кодыг утаснаасаа 151586 дугаар руу SMS-ээр илгээнэ. Google, Apple-ээр бас болно.
- Нууц үгээ мартсан: нэвтрэх хуудсанд «Нууц үгээ мартсан?» дарахад имэйлээр холбоос ирнэ, 30 минут хүчинтэй.
- Хоёр шатлалт баталгаажуулалт: вебийн «Аюулгүй байдал» хуудаснаас асаана. Утсаа гээвэл нөөц кодоор нэвтэрнэ.
Кредит, гишүүнчлэл
- Кредит, гишүүнчлэлийг веб дээр app.artisan.mn/application/account хэсгээс QPay-ээр авна.
- Апп дотор кредит худалдаж авах товч байхгүй. Вебээс авсан кредит апп дээр шууд харагдана.
- Амжилтгүй болсон рендерийн кредит автоматаар буцна.
Захиалга хэрхэн явагддаг вэ (захиалагч)
- Үйлдвэрлэгч сонгоод хүсэлт илгээнэ.
- Үнийн саналуудаас нэгийг сонгоно.
- Хэмжилтийн цаг захиална.
- Ажилтан ирж хэмжээд, рендерийг харуулна.
- Та гарын үсэг зурахад захиалга баталгаажна.
ArtisanStudio интернэтгүй ажиллах
Төсөл, зураг таблет дээр хадгалагдана. Сүлжээ ирэхэд автоматаар илгээгдэнэ. Илгээж дуустал аппыг устгахгүй байна уу.
Бүртгэл устгах
- Artisan захиалагчийн апп: Профайл › Бүртгэл устгах.
- ArtisanStudio: дээд буланд байгууллагын нэр › Тохиргоо › Бүртгэл устгах.
- Веб: «Аюулгүй байдал» › Бүртгэл устгах.
- Утасны дугаараар нэвтэрдэг бол аппаасаа устгана, эсвэл help@artisan.mn-д утасны дугаараа бичиж устгуулна.
- Нууц үгээр, эсвэл дахин нэвтэрч баталгаажуулна. Байгууллагын цорын ганц эзэмшигч бол эхлээд эрхээ шилжүүлнэ.